ЛИМОН БУЮУ НИМБЭГНИЙ ГАЙХАЛТАЙ 5 АЧ ТУС
- Khulan Ulana
- Oct 8, 2021
- 1 min read

1. Илүүдэл жин хасна
Хүний биеийг лимоноор цэвэрлэх арга нь хүн төрөлхтний хамгийн эрт дээр үеэс хэрэглэж ирсэн шилдэг арга бөгөөд эдүгээ Голливудын оддын дунд нийтлэг хэрэглэдэг тураах программын нэг юм. Лимоны шүүс нь бодисын солилцоог сайжруулж, 7хоногт 3-5кг жин хасаж, өл дарж тань тусална шүү.
2. Арьсыг цэвэр, өнгөлөг болгоно
Лимон арьсыг гайхалтай цайруулдаг. Та өдөрт 1-2 аяга лимонтой цай уух, лимоны шүүсээр нүүрээ арчих зэргээр лимон байнга хэрэглэвэл таны арьс цэвэр толигор байх болно.
3. Дархлааны системийг дэмжинэ
Лимонтой усны бас нэг гайхамшиг нь бидний дархлааны системийг дэмждэг. Витамин С нь ханиадны эсрэг гайхалтай эм болж өгдөг. Хэрвээ ханиадны шинж тэмлдэгтэй, өвдсөн бол халуун усан дээр лимоны шүүсийг зөгийн балтай хэрэглэж гайхалтай үр дүнг нь мэдрээрэй.
4. Шарталт тайлна
Лимонтой бүлээн ус ууснаар таны гэдэс ходоодны ажиллагаа багахан ч гэсэн хэвийн ажиллагаандаа орж уусан архины хорыг гадагшлуулж эхэлнэ.
5. Хагнаас салгана
Орой болгон үсэндээ 2 том халбага лемоны шүүс түрхэж 10 минут байлгаарай. Хагнаас найдвартай салах арга шүү.
Лемон нь цитрусын төрлийн жимс учир С витамин ихээр агуулаад зогсохгүй, элгэнд хуралдсан хорт бодисыг гадагшлуулах, хорт хавдрын химийн элементүүдийг задалж, нян бактерийг 100% устган, ариутгах зэрэг үйлчилгээтэй байдаг.
Comentarios